“Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтын бүртгэл явагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ.
Сургалтын бүртгэл дараах байдлаар явагдана. Үүнд:
Нэгдүгээр үе шат:
Бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улаанбаатар хотын бүсийн болон орон нутаг дахь харьяа анги, салбар нэгжүүдэд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулж, судалгаанд хамруулна.

Хоёрдугаар үе шат:
Судалгаанд хамрагдсан иргэдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газраас нэгдсэн бүртгэл хийж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан, тэнцсэн иргэдэд шалгалтад орох эрх олгоно.

Тавигдах шаардлага:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
• Ял шийтгэл эдэлж байгаагүй;
• Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй, 35 хүртэлх насны иргэн байх;
• Бие бялдарын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй,
• Шивээсгүй байх;
• Дээд боловсролтой. /Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан, бүрэн дунд боловсролтой иргэн байж болно/
• Эмч, сувилагч, санхүүгийн ажилтан зэрэг тусгай мэргэжил шаардсан албан тушаалын сул орон тоонд эмэгтэй, 30 хүртэлх насны иргэдийг бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /Өөрийн гараар бичсэн байх/;
  2. Хувь хүний намтар /Өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
  3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
  4. Иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
  6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  7. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /Цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
  8. Төрийн албан хаагчийн анкет /2019 оны шинэ/;
  9. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр ;
  10. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
  11. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх;
  12. Өр төлбөртэй эсэх лавлагаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button