"БИДНИЙ БАХАРХАЛ" хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан тус ангиас гавьяаныхаа амралтад гарсан зарим ахмад ажилтнуудын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэх “Бидний бахархал” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

      Арга хэмжээнд бэлтгэл хошууч Н.Доржпүрэв, бэлтгэл ахлах ахлагч Н.Батсайхан нарын ахмад ажилтнууд оролцож, байгууллагын үйл ажиллагааны онцлог, ажлын арга барил, туршлагаасаа хуваалцаж, хүндрэл бэрхшээл, бахархалтай сайхан үеийнхээ талаар дурсамж яриа өрнүүлэн, алба хаагчидтай санал бодлоо солилцлоо. Мөн энэ үеэр зарим алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen