ААВ ЭЭЖҮҮДИЙНХЭЭ АЛДРЫГ ДУРСЪЯ

      Олон улсын "Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан Төв аймгийн Мөнгөнморьт сум дах 417 дугаар нээлттэй хорих ангийг үүсэн байгуулагдахад ажиллаж байсан 10 ахмад ажилтнуудын хүүхдүүд санаачлан Шүүхийн шийдвэр гйүцэтгэх ерөнхий газрын "Ахмадын хороо"-той хамтран "Аав ээжүүдийнхээ алдрыг дурсъя" өдөрлөгийг зохион байгууллаа. 

      Өдөрлөгийн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Ахмадын хороо"-ны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад ажилтан Т.Буянтогтох, З.Ягаан, М.Батсайхан, Ч.Энхтуяа нарыг ахмадын хорооны "Хүндэт тэмдэг"-ээр шагнаж урамшууллаа. Мөнгөнморьти сум дах 417 дугаар нээлттэй хорих ангид ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд оролцож, ирээдүй хойч үе болсон залуу, дунд үеийнхэнтэйгээ ажил, мэргэжлийн онцлогийн талаар халуун, дотно яриа өрнүүлж, дурсамжаа хуваалцлаа.

    

Add comment

reload, if the code cannot be seen