"КИНО ӨДӨРЛӨГ" Зохион байгууллаа.

      Тус ангиас нийгмийн ажилтны “Мэргэжил сурталчлах” аяны хүрээнд “Урлагаар хүмүүжүүлье” уриан дор “Кино өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж, хоригдлуудад өдөр бүр ухаарал хайрласан дэлгэцийн бүтээлүүдийг үзүүллээ.

      “Кино өдөрлөг”-ийн хаалтын үйл ажиллагаанд Ардын жүжигчин Д.Гүрсэд “Улаанбаатар фильм”-ийн найруулагч СТА Б.Отгонзориг, жүжигчин Ө.Энхболд нарыг урьж оролцууллаа.

      Өдөрлөг нь урлагаар дамжуулан хоригдлуудыг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх цаашлаад нийгмийн харилцаанд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэхүйц үйл ажиллагаа боллоо.

 

Add comment

reload, if the code cannot be seen