Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 417 дугаар нээлттэй хорих анги нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр алба хаагчдын гэр бүлийг хүлээн авч анги байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, шинээр хийгдэж буй онцлог ажлуудыг танилцуулан “Хайраар дүүрэн гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт ангийн “Соёл олон түмний комисс”-ын урилгаар “The voice of Mongolia 2018” тэмцээний оролцогч И.Мөнх-Эрдэнэ, Э.Ганбилэг нар ая дуугаа өргөсөн. “Өрнө, дорно соёл хөгжлийн төв”-ийн захирал М.Жаргалант “Гэр бүлийн харилцаа, хандлага сэдвээр лекц уншиж “Соёл олон түмний комисс”-оос алба хаагчдын хүүхдүүдэд гарын бэлэг өгч, гэр бүл, хүүхдүүдийн дунд хөгжөөнт тэмцээн уралдаан зэргийг зохион байгуулан нэг өдрийг алба хаагч болон тэдний гэр бүлтэй өнгөрүүллээ.