Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан Мөнгөнморьт сумын иргэдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 417 дугаар нээлттэй хорих ангийг сурталчлан таниулах зорилгоор “Ахлагч тандаа баярлалаа” урлагийн арга хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулан ажиллалаа.
Уг арга хэмжээний үеэр спортын 4 төрөлт тэмцээнд оролцсон баг тамирчдад шагнал гардуулан, сумын иргэдийн дунд азын сугалааг явуулж 7 азтанг тодруулав.