СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

      Монгол цэргийн өдөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан Төв аймгийн Мөнгөнморьт сумын төрийн байгууллага болон иргэдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог спортын 4 төрөлт тэмцээнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангиас зохион байгуулан баг тамирчид  амжилттай оролцлоо.  
      Тэмцээний нээлтийн үеэр тус хорих ангийн зүгээс Төв аймгийн Мөнгөнморьт сумын спорт зааланд 4x2 хэмжээтэй Монгол Улсын төрийн далбааг гардуулан ажиллалаа.
      Уг тэмцээнд 12 багийн 168 гаруй баг тамирчид өрсөлдсөн бөгөөд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газар багийн дүнгээр 1 дүгээр байр эзэлж сагсан бөмбөг, гар бөмбөгийн эрэгтэй төрөлд тус ангийн ахлах төлөөлөгч, хошууч Б.Батбаяр ахлагчтай баг тамирчид, эмэгтэй төрөлд сэтгэл зүйч, дэслэгч Н.Нарантуяа ахлагчтай баг тамирчид тэргүүн байр эзэлж алтан медаль хүртлээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen