Тус хорих ангийн “Эцэг эхийн зөвлөл”-ийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг ангийн удирдлага хүлээн авч уулзлаа.
Тус үйл ажиллагааны үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын онцлог, ангийн товч танилцуулгыг танилцуулж, 2023-2024 онд хийгдсэн бүтээн байгуулалт болон алба хаагчдын нийгмийн баталгааг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар танилцуулан ар гэрийн гишүүдийн санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож хүлээн авах ажлыг зохион байгууллаа.