Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил”-ийн хүрээнд 417 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Төрхүү, архив бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч Ш.Марал нарт иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэрийг залуу гэр бүлдээ гардуулан өглөө.
Үйл ажиллагааны үеэр тус хорих ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, ахмад Г.Гансүх эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, жолооч, ахлагч Я.Болдбаатар гэрийн жаврыг үргээж ая дууны мэндчилгээг дэвшүүлэн ажиллалаа.