Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангийн бие бүрэлдэхүүн тус ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байгаад цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан бэлтгэл хошууч Б.Намхайг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Бэлтгэл хошууч Б.Намхай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 417 дугаар нээлттэй хорих ангид 20 жил ажиллаад 2024 оны 04 дүгээр сард цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр нийгмийн ахлах ажилтан, ахмад Ч.Болортуяа уран бүтээлийн дээжээсээ өргөн барьж нийт хамт олон болон эмэгтэйчүүдийн зүгээс гарын бэлэг гардуулан ажиллалаа.
Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд бэлтгэл хошууч Б.Намхай нийт алба хаагчдад хандан улс орны дотоод аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүргийг нэр төртэй хэрэгжүүлэн ажиллахыг захиж, ажлын амжилт хүслээ.