ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих анги 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн прокурорын газартай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх М.Буяннэмэх, ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Сүрэнхор, 417 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хурандаа П.Ууганбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцож, харилцан мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр ажил үүргийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, холбогдох хууль, эрх зүйн актыг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.  


Add comment

reload, if the code cannot be seen