Хяналтын цэг ажиллуулж байна.

 “Мөнгөнморьт сумын онцгой комисс”, 417 дугаар нээлттэй хорих ангийн “Шуурхай штаб”-ын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ангийн зүүн талаар Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Мөнгөнморьт сумын Жаргалант багаас зөвшөөрөлгүй авто машины хөдөлгөөн хийгдэж болзошгүй тул 09:00-22:00 цаг хүртэл хугацаанд харуулын постыг ажиллуулж байна. Тухайн цэгт үүрэг гүйцэтгэж байгаа 2 харуул хамгаалалтын ажилтныг Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газруудаас ирүүлж байгаа халдвар хамгааллын заавар зөвлөмжийг мөрдөж, сэжигтэй тохиолдолд Мөнгөнморьт сумын онцгой комисс болон ангийн шуурхай штабд нэн даруй мэдээллийг дамжуулах нэмэлт үүргээр хангасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button