Home / Мэдээ, мэдээлэл / 2019 оны шилдэг алба хаагчдаа тодруулж, шагнаж урамшууллаа.

2019 оны шилдэг алба хаагчдаа тодруулж, шагнаж урамшууллаа.

Тус ангийн даргатай 2019 онд байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангалттай биелүүлж, идэвхи зүтгэл гарган хамт олноо хошуучлан ажилласан төлөөлөгч, ахмад Б.Ханболд, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Отгонбаатар, ахлагч Ж.Дамчаагончиг нарыг “Хөдөлмөрийн аварга” алба хаагчдаар, хөдөлмөрийн даамал, дэслэгч Г.Ганзориг, жолооч, ахлах ахлагч М.Мөнхболд, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Гомбодорж, холбоочин, ахлагч О.Намуунцэцэг нарыг “Шилдэг алба хаагч”-аар шалгаруулж мөнгөн урамшил олголоо.

Мөн энэ үеэр тус ангиас анх удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оны “Хөдөлмөрийн аварга харуул хамгаалалтын ажилтан”-аар шалгарсан хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Отгонбаатарт дурсгалын зүйлс гардуулав.

Нийт алба хаагчдын дунд хонжворт сугалаа зохион байгуулж, шилдэг хонжвор “Манжур” хосоороо аялах эрхийн бичгийг хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Амартүвшин, сувилагч, дэд ахлагч Н.Нарангэрэл нар хожсон.

About cdgov417

Scroll To Top