Home / Мэдээ, мэдээлэл / ШШГБ-ын ажилтны өдрийг тохиолдуулан байгууллагаа сурталчлан ажиллалаа.

ШШГБ-ын ажилтны өдрийг тохиолдуулан байгууллагаа сурталчлан ажиллалаа.

Тус анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд эерэгээр суртачилан таниулах, тус ангид үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний талаар орон нутгийн иргэдэд танилцуулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт сум орон нутгийн 90 гаруй иргэд оролцсон бөгөөд Төв аймгийн Мөнгөнморьт сумын засаг дарга С.Наранцэцэг хүрэлцэн ирж ангийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй танилцаж, орон нутгийн шүтээн болох “Мөнгөн морь”-ийг бэлэг дурсгалын зориулалтаар үйлдвэрлүүлэн, цаашид сумын брэнд бүтээгдэхүүний дэргүүрээр дамжуулан үйлдвэрлэж буй бэлэг дурсгалын зүйлсийг худалдан борлуулж хамтарч ажиллахаа илэрхийлсэн.
Мөн 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 27 алба хаагч Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэд олон нийт ихээр цуглардаг Хошууны үзүүр гэх газраас баруун тийш Сүүжийн голын ай сав 10 км газрын хогийг цэвэрлэсэн бөгөөд төлөвлөсөн цэгүүдэд хогийг цуглуулж алба хаагчийн хүчээр ачиж сумын хогийн цэгт буулгасан.
Энэ өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамт олон дундаасаа олон жил үр бүтээл, идэвх санаачлага гарган ажиллаж байгаа тоо бүртгэлийн байцаагч, ахмад О.Алимаа, хөдөлмөрийн даамал, дэслэгч Г.Ганзориг, жолооч, ахлах ахлагч М.Батбаяр нарт тус бүрт нь нэг толгой хонь олгож урамшуулсан.
IMG_9293
IMG_9355
IMG_9376
IMG_9429
69109732_3076215499071882_8627393883711471616_n
69311156_386232098944789_7782504212348272640_n
IMG_9531

About cdgov417

Scroll To Top