Home / Мэдээ, мэдээлэл / Шагнаж урамшууллаа.

Шагнаж урамшууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн б/944, б/945, б/946 зэрэг дугаар тушаалыг хүлээн авч цэргийн хугацааны ээлжит “хошууч” цолоор ээлжийн дарга, ахмад З.Чинзориг, “ахмад” цолоор ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Л.Лувсандагва, “дэслэгч” цолоор сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэд ахлагч Б.Төгөлдөр, “ахлах ахлагч” цолоор хамгаалалтын ажилтан, ахлагч Д.Гомбодорж, Х.Амартүвшин, холбоочин, ахлагч Х.Ганбат, “ахлагч” цолоор хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Д.Тэмүүжин, сувилагч, дэд ахлагч Б.Хишигжаргал нарын 8 алба хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагнал “Албаны төлөө 2” дугаар зэргийн тэмдгээр төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Ханболд, “Албаны төлөө 3” дугаар зэргийн тэмдгээр холбоочин, ахлах ахлагч Х.Ганбат, ахлагч О.Намуунцэцэг нарын 3 алба хаагчид ангийн дарга, хурандаа Ч.Энхбаатар 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардуулан өгч, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

Мөн ангийн даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай” А/46 дугаар тушаалыг нийт алба хаагчдад танилцуулж, үүрэг, чиглэл өгөв.

IMG_8172 IMG_8189 IMG_8183 IMG_8195

About cdgov417

Scroll To Top