Home / Мэдээ, мэдээлэл / 417 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

417 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Нэг. Үндэслэл

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/165 дугаар тушаал, “Хорих ангийн дотоод журам”-ын 16 дугаар зүйлийн 16.3, 16.4 дэх хэсэгт заасан түр хугацааны уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна.

Хоёр. Цахим уулзалт

Хоригдлын дэглэм, зэрэглэлийн дагуу хуулиар тогтоосон түр хугацааны уулзалтыг мэдээллийн технологийн техник хэрэгсэл ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулж болох ба цахим уулзалтыг биечлэн уулзсантай адилтган үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198.3, 198.4, 199.4, 199.5, 200.4, 201.6, 202.5, дахь хэсэгт заасан хугацаа болоогүй тохиолдолд цахим уулзалт зохион байгуулахгүй.

Цахим уулзалтанд 5-аас ихгүй хүнтэй уулзалт хийнэ.

Цахим уулзалтаар уулзах иргэн хувийн хэрэгт баяжилтанд байх шаардлагатай.

Гурав. Цахим уулзалт хийх тухай хүсэлтийг хүлээн авч,шийдвэрлэх

            Цахим уулзалт хийх тухай хүсэлтийг иргэний үнэмлэхний хуулбарын хамт биечлэн болон цахим  417dugaarangi@gmail.com хаяг-луу зурган файл хэлбэрэээр илгээнэ.

Цахим уулзалт хийх хүсэлтэй иргэн өөрийн төхөөрөмжид Viber хаягыг суулгасан байна.

Цахим уулзалтанд 5-аас ихгүй хүнтэй уулзалт хийнэ.

            Цахим уулзалтаар уулзах иргэн хувийн хэрэгт баяжилтанд байх шаардлагатай.

Хорих ангийн дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.2-т заасны дагуу цахим уулзалтын хугацааг тогтооно.

Цахим уулзалт нь ажлын өдрийн 10:00-17:00 цагт зохион байгуулагдаж дууссан байна.

Цахим уулзалт хийх хүсэлт гаргасан хүний Viber хаягт 2 удаа дуудлага хийх ба дуудлаганд хариу өгөөгүй бол уулзхаар хүсэлт гаргасан хүн хүсэлтээсээ татгалзсанд тооцно.

About cdgov417

Scroll To Top