Home / Мэдээ, мэдээлэл / Хүний эрх, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенци, ШШГБ-ын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмээр давтан сургалт зохион байгууллаа.

Хүний эрх, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенци, ШШГБ-ын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмээр давтан сургалт зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 03/2871 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангаж алба хаагчдын “Хүний эрхийн тухай ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, Эрүүдэн шүүх явдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болох, Эрүүдэн шүүх болон  бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”-ийн талаар ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх давтан сургалтыг үүргийн хугацаанд зохион байгуулж, алба хаагчдыг бүрэн хамруулж ажиллалаа.

Үүнд: 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Ш.Гансүх “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”-ээр 2 цагийн сургалт, архив, бичиг хэргийн эрхлэгч, дэд ахлагч  М.Энхзаяа “Хүний эрх гэж юу вэ” сэдвээр 2 цагийн сургалт, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Төгөлдөр “Хорих байгууллага ба хүний эрх” сэдвээр 2 цагийн сургалт, нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Ч.Болортуяа “Хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм”-ээр 2 цагийн сургалт, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Төгөлдөр “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг  доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц” сэдвээр 2 цагийн сургалт, харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Ш.Гансүх “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-иар 2 цагийн сургалт, мөн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Хүний эрх гэж юу вэ?”, “Хүний эрх зөрчигдөж байгаа 7 баримт” сэдэвт 28 минутын бичлэгийг алба хаагчдад хүргэж, харилцан ярилцаж ажилласан бөгөөд дээрх зохион байгуулсан сургалтанд давхардсан тоогоор 161 алба хаагч хамрагдсан.

Давтан сургалтын гарсан үр дүнг тооцох зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нийт 35 алба хаагчаас 25 асуулга бүхий тестийн шалгалтыг авахад А үнэлгээтэй 7, В үнэлгээтэй 19, С үнэлгээтэй 5, D үнэлгээтэй 4, амжилт 100 хувь, чанар 65,1 хувьтай үнэлэгдлээ.

IMG_8198IMG_8222IMG_8263IMG_6027IMG_8206IMG_8217IMG_8491IMG_8481

About cdgov417

Scroll To Top