Home / Мэдээ, мэдээлэл / Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

417 дугаар нээлттэй хорих анги нь ангийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 6 дугаар сарын 27-ны өдрийн 12:00-17:30 цагийн хугацаанд удирдамжийн дагуу дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд:
– Энэ үеэр ангийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчилан таниулах танилцуулгын самбар, боршур хэлбэрээр танилцуулсан ба ангид үйлдвэрлэсэн модон эдлэл, эсгий урлал,гипсэн эдлэл, суран эдлэл, зүү ороосон даалин, уран зураг зэрэг бүтээлээр үзэсгэлэн дэлгэн олон нийтэд сонирхуулсан.
– Хоригдлын ар гэрт сүү цагаан идээ болон хүнсний бүтээгдэхүүн, хуушуур худалдан авах боломж нөхцлөөр ханган ажилласан.
– Нийгэм сэтгэл зүйн нэгж нь төрийн бус байгууллагатай хамтран ажиллах ажлын хүрээнд “Өрнө дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөл” төрийн бус байгууллагатай хамтран “Үрдээ захидал бичих” захидлын уралдаанд амжилттай оролцсон 4 хоригдолд өргөмжлөл гарын бэлгээр шагнаж урамшуулсан.
– Тоо бүртгэлийн чиглэлээр 26 хоригдлын ялын тооцоог бодож ар гэрт нь танилцуулан, ял хэргийн байдал болон хугацааны өмнө тэнсэн суллагдах боломж нөхцлийн талаар 32 хоригдлын ар гэрт мэдээлэл хийлээ.
– Хоригдлын хөдөлмөр эрхлэлт болон нэрийн дансны үлдэгдэл, мөнгөн шилжүүлэг, виза карт захиалах зэрэг мэдээ мэдээллээр ханган ажилласан.
– Харуул хамгаалалтын алба хаагчдын хийж гүйцэтгэх ажлыг 6 хэсэгт хуваан үүрэг чиглэлээр ханган хорих анги, хоригдол, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллалаа.
Нийт 36 алба хаагч хорих ангийн аюулгүй байдал, харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж, сонор сэрэмжийг дээшлүүлэн ажилласан.
IMG_8068
IMG_8072
IMG_8090

About cdgov417

Scroll To Top