Home / Мэдээ, мэдээлэл / Зарим алба хаагчид шагнагдлаа.

Зарим алба хаагчид шагнагдлаа.

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн б/1636 дугаар тушаалаар офицерын бүрэлдэхүүнд тооцооны нягтлан бодогч Б.Анхбаяр орж “дэслэгч”, хянагч, дэд ахлагч М.Мөнхболд “ахлагч” цолоор тус тус шагнагдлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн б/1637 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт тэмдэг”-ээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, ахмад Б.Намхай, холбоочин, ахлах ахлагч О.Оюунсүрэн, хянагч, ахлах ахлагч Б.Отгонбаатар, “Баярын бичиг”-ээр тоо бүртгэлийн байцаагч, ахлах дэслэгч О.Алимаа; Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/288 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр дотоод ажлын хэлтсийн дарга, хошууч Б.Элбэгбаяр, ахлах төлөөлөгч, ахмад Ц.Оргилболд, “Хүндэт жуух бичиг”-ээр хянагч, ахлах ахлагч М.Батбаяр, тогооч, ахлах ахлагч Т.Эрдэнэчимэг; Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө” одонгоор төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Батбаяр нар тус тус шагнагдсаныг гардууллаа. Цэргийн ээлжит цол олгогдсон болон шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
IMG_4888
IMG_4872 IMG_4867 IMG_4861
Given do my college homework my life background, i`ve always been inclined to see things from an international perspective which lends itself towards lbs.

About cdgov417

Scroll To Top