Home / Байгууллагын түүхэн замнал

Байгууллагын түүхэн замнал

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 430 дугаар тогтоолоор Мөнгөнморьтын модны үйлдвэрийг тухайн үеийн Барилгын яамны харьяаллаас гарган 1967 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх газрын мэдэлд шилжүүлснээр тус анги нь Мөнгөнморьт дахь Засан хүмүүжүүлэх колони нэртэйгээр үүсэн байгуулагдсан түүхтэй.

            Мөн Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрээр үйлдвэрлэлийн чиглэлийг тогтоож, мод бэлтгэл, гэр, гэр ахуйн модон эдлэл үйлдвэрлэж эхэлсэн байна.

Мөнгөнморьт дахь Засан хүмүүжүүлэх колони нэртэйгээр үүсэн байгуулагдаж анхны даргаар дэд хурандаа Л.Өлзий болон дэд хурандаа Б.Жамъян, дэд хурандаа Л.Сэмжидсүрэн, дэд хурандаа Н.Шагдар, хурандаа Д.Бадамзул, хошууч Б.Ванчинсүрэн, хурандаа Б.Нацаг, хошууч Ж.Чулуун, хурандаа Г.Толя, хурандаа Д.Энхтайван, хурандаа Б.Эрдэнэбат, дэд хурандаа Г.Баасансүрэн, хурандаа Д.Бат-Очир, хурандаа Б.Доржбат, хурандаа Н.Баттогоо, дэд хурандаа С.Гэсэрбаатар нарын ажил амьдралын арвин их туршлагатай дарга нар удирдаж ирсэн баялаг түүхтэй анги юм.

            Сайд нарын зөвлөлийн 1971 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 375 дугаар тогтоолоор тус колонийг Налайхын Засан хүмүүжүүлэх колонид харъяалуулж байгаад 1973 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс дахин бие даасан колони болгон зохион байгуулсан байна. Энэ үеэс тус анги удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө, санхүү, материал, техник хангамжийн хувьд бэхжин, үйлдвэрлэлийн цар хүрээ нь өргөжин тэлж, барилгын гуалин, уурхайн бэхэлгээ, түлээний мод бэлтгэхийн хамт, зүсмэл модон материал үйлдвэрлэхийн зэрэгцээ мод үржүүлгийн ажил давхар эрхлэх болжээ.

            Тухайлбал: 1979-1990 онуудад жилдээ 100.0-150.0 мянган шоо метр гуалин бэлтгэж, 20.0-27.0 мянган шоо метр зүсмэл материал үйлдвэрлэж байсан бөгөөд зүсмэлийн чанараараа улсад тэргүүлэн “Алтан медаль” хүртэж байсан түүхтэй.

            1990 оноос үйлдвэрлэлийн чиглэлээ өөрчлөн мод үржүүлэх, ой цэвэрлэх, галын түлээ бэлтгэх ажлыг голчлон эрхлэх болов.

            Тус анги өнгөрсөн жилүүдэд хууль биелүүлэх, ялтан хүмүүжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зэрэг олон талт үйл ажиллагаандаа ихээхэн амжилт олж, багагүй туршлага хуримтлуулан, мэргэжлийн байгууллагын зэрэгт хүрсэн төдийгүй оршин суугаа аймаг, сумын олон хүнийг ажлын байр, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангаж, нэр нөлөө нь өсөн бэхжлээ.

            Сүүлийн жилүүдэд ангийн соёлжилт тохижолт, өнгө төрх өөрчлөгдөн шинэчлэгдлээ.

Mit der schaffung der abschlussarbeit schreiben lassen kosten europäischen wirtschafts- und währungsunion und der einführung des euro als gemeinsamer währung wird das ziel verfolgt, aus 15 nationalen finanzmärkten einen gemeinsamen binnenmarkt zu schaffen.

Scroll To Top