Home / Мэдээ, мэдээлэл / Ангийн даргын нэрэмжит шалгалтыг зохион байгууллаа.

Ангийн даргын нэрэмжит шалгалтыг зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/169 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2018-2019 онд зохион байгуулах сургалтын хөтөлбөр” тушаалыг үндэслэн 417 дугаар нээлттэй хорих ангийн дарга 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/25 дугаар тушаалаар “Алба хаагчдад сургалт зохион байгуулах” тухай сургалтын төлөвлөгөөг баталж, албан хаагчдад мэдлэг, мэргэжлийн ур чадвар олгох албаны сургалтыг хөтөлбөрийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн багш нартай хамтран хичээл, сургалтыг зохион байгуулж ажилласан.
Албаны сургалтын чанар, үр дүнг тодорхойлох зорилгоор алба хаагчдын бэлэн байдлыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр түргэн цугларалтаар дуудан шалгаж, бие бялдар, албаны бэлэн байдал, галт зэвсэг, онолын шалгалтуудыг авлаа.
Шалгалтанд нийт 45 алба хаагчаас 31 алба хаагч хамрагдсан бөгөөд өвчтэй-3, ээлжийн амралттай-2, төрийн далбаанд алхах-4, хүүхэд асрах чөлөөтэй-3, тасалсан-1 гэсэн ирцтэй оролцсон. Амжилт-100 хувь, чанар-65,2 хувьтай дүгнэгдлээ.
IMG_7716
IMG_7655
IMG_7731
IMG_7752

About cdgov417

Scroll To Top