Home / Мэдээ, мэдээлэл / Алба хаагчдаа аялах эрхээр шагнаж урамшууллаа.

Алба хаагчдаа аялах эрхээр шагнаж урамшууллаа.

Ангийн даргын 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/26 дугаар “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” тушаал, алба хаагчдыг 4 баг болгон хуваасан бүрэлдэхүүн, нэгдсэн арга хэмжээний удирдамж, анхаарах асуудлуудыг нийт алба хаагчдад уншиж танилцуулж 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн.

Нэгдсэн арга хэмжээг 3 сарын хугацаанд зохион байгуулснаар алба хаагчдын сахилга бат, хамт олонч уур амьсгал, цэрэгжилч жагсаалч байдал, албаны бэлэн байдал зэрэг нь сайжирсан үр дүн гарсан.

Нэгдсэн арга хэмжээнд бусад багаа хошуучлан түрүүлсэн ахлах төлөөлөгч, ахмад П.Идэрмөнх ахлагчтай 3-р багийг “Халх гол-Буйр нуур” чиглэлд 5 хоног аялах эрхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр шагнаж ангийн удирдлагын зүгээс машин, бензин, хоол хүнс зэргээр хангаж тус багийн 9 алба хаагч 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 5 хоногийн хугацаанд аяласан.

Энэ нь алба хаагчдын хамт олонч уур амьсгал, ажилдаа хандах хандлага, урам зоригийг нэмэгдүүлсэн арга хэмжээ болсон.

IMG_8545IMG_9071IMG_9087IMG_8743IMG_9131IMG_9177

About cdgov417

Scroll To Top