Home / Ажлын байрны сул орон тоо / Ажлын байранд урьж байна.

Ажлын байранд урьж байна.

417 дугаар нээлттэй хорих ангийн дараах нээлттэй ажлын байранд урьж байна.
Үүнд:
Их эмч-1
Эдийн засагч-1
Ээлжийн дарга-1
Сувилагч-2
Тавигдах шаардлага:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураараа хүссэн, 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн,
Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт, оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй,
Ял шийтгэл эдэлж байгаагүй,
Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай байх,
Бие бялдарын зөв хөгжилтэй,
Биеийн ил хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй,
Дээд боловсролтой, эрэгтэй /зайлшгүй шаардлагаар ажлын орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн байж болно/
Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
2. Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/
3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа
4. Иргэний үнэмлэхийн хуулбар
5. Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
7. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
8.Төрийн албан хаагчийн анкет /А, Б Хэсэг/
9. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр /хуулбар/
10.Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/
11. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл/эмч, сувилагчаар ажилд орох тохиолдолд/
12. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх
13. Ял шийтгэлтэй эсэх лавлагаа
14. Өр төлбөртэй эсэх лавлагаа

About cdgov417

Scroll To Top